Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов барууны орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан байна.

Энэ тухай "Российская Газета" сонин: "Пүрэв гарагт Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “Та ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай манай дотоодын хөрш Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна" гэж өгүүлжээ.