Булган аймгийн Хишиг-Өндөр сумын наадмын хурдан азарганы уралдаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын азарга айргийн зургаад хурдалсан. Энэ нь Сайхан телевизийн шууд дамжуулалтад ч мөн үлджээ.

Гэвч тус наадмын морины комисс гэнэт хуралдаж, айргийн гуравт орсон Б.Ууганбаярын “Дүү хээр” хэмээх азаргыг шууд хасаж Ц.Анандбазарын азаргыг айргийн тавд орсон хэмээн цоллосон байна.

Уяач Б.Ууганбаярын азарга нь энэ жилийн Орхон аймгийн баяр наадамд 11, Орхон аймгийн алдарт уяачдын наадамд зургаад, өнгөрсөн жилийн Булган аймгийн баяр наадамд айргийн дөрөвт, Баян-Агт сумын баяр наадамд түрүүлсэн ба сэрвээний өндрөөрөө хасагдах ямар ч үндэслэлгүй азарга байжээ.