Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутаг болон хөрш орнуудад наймдугаар сард болох барилдааны хуваарийг танилцууллаа.

  • Наймдугаар сарын 1-2-нд Говь-Алтай аймгийн баяр наадам зохион байгуулагдаж байна. 
  • Наймдугаар сарын 5-6-нд Хүй долоон худагт болох Хүрээ цам даншиг наадамд үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30 сая төгрөгийн шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл), өвөр монгол, буриад 64 бөхийн (түрүү бөхчүүд тус бүр 25 сая төгрөгийн шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
  • Наймдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 5-нд Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 8-9-нд Өвөр монголын Ордос хотод Өвөр монгол 256 бөхийн барилдаан болно. Монголоос 10 бөхийг урилгаар оролцуулна. Түрүү бөхийн шагнал 20 сая төгрөг.
  • Наймдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар таван бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.
  • Наймдугаар сарын 19-нд Налайх дүүргийн Налайхын голын эхэнд "Нүүдэлчин Монгол" фестивалийн үеэр 64 бөхийн барилдаан болно. Түрүү бөх 3 сая төгрөгийн шагналтай.
  • Наймдугаар сарын 26-нд ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины бэлэглэнэ.
  • Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сүмо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх 30 сая төгрөгийн шагналтай.