Улаанбаатар 2023 Зүүн азийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээний төрөлд оролцсон Монгол Улсын шигшээ багийн охид нэгэн зэрэг бөмбөг давуулж буй бичлэг цахим орчинд тавигдаад буй. 

Монголын багийн гаргасан уг үйлдэл ямар утгатай болохыг Монголын Волейболын Холбооноос тодрууллаа. 

Холбооны зүгээс "Бөмбөг давуулсан нь тоглолтын эхэнд буюу биеэ халаалтын цаг дуусах сүүлийн мөчид байсан юм. Энэ бол ямар ч тэмцээний өмнө болдог зүйл. Зохион байгуулалттайгаар Хятадын багийн эсрэг бөмбөг гаргасан зүйл огт биш. Өөрөөр хэлбэл бие халаалтын цаг дуусах мөчид хүүхдүүд үзэгчдээ хөгжөөхөөр давуулалт хийж таарсан. Эсрэг багийнхан ч эерэгээр хүлээж авч байсан.

Хэрэв дүрмийн дагуу хориотой үйлдэл гаргасан бол үзэж суусан Азийн Волейболын Холбооны хяналтын хорооноос сануулга өгнө" хэмээн тайлбарлав.