Нэрнийхээ өмнө "барби" гэх тодотголыг зүүх болсон жүжигчин Х.Баярмааг фэнүүд нь сайшаан магтах дуртай. Түүнийг үеийнхээ залуусаас илүү хөдөлмөрч гэлцдэг. Арга үгүй биз ээ, тэр удам залгасан урлагийн гэр бүлд өссөн. Түүний гоо үзэсгэлэнг ээжээс заяасан гэдэг. Тэр цагтаа Дэлхийн мисст хүч сориод авсан удаатай. Америкт зохиолч, найруулагчаар суралцаж ирсэнээсээ хойш өөрийнхөө ур чадварын чансааг чамбай харуулах болсон. 

Фитнесээр хичээллэж өөрийнхөө бие галбиртаа ихээхэн анхаардаг нэгэн. ” The Snow is Always Whiter” кинонд тоглож өөрийгөө гадны зах зээлд үнэлүүлж яваа уран бүтээлчдийн жагсаалтад орсон. Түүний тоглосон энэхүү кино нь Los Angeles film festival-d Best woman film Nominee буюу “Шилдэг эмэгтэйчүүдийн кино” шагналын эзэн болжээ.

Уран бүтээлийн олз омог арвин яваа жүжигчин бүсгүйн нэг өдрийн буюу уг зураг дээрх хувцаслалт нь 7 сая 500 мянган төгрөгийн өртөгтэй гэнэ шүү. Америкт боловсролоо дээшлүүлж байх хугацаандаа өөрийгөө чамгүй сайн боловсруулсан гэдэг. Өдгөө мэргэжлийнхээ ажлын хажуугаар хувийн бизнес эрхэлдэг аж. Энэ талаараа олон нэвтрүүлэгт оролцох үеэрээ дурдаж байсан юм.