Нэгэн үе жүжигчин Баярмаагийн тоглосон кино болгон "од" болж байлаа. Оноогдсон дүрээ эвлэгхэн гаргачихдаг тэр сүүлийн жилүүдэд алдарт эх болоод тун завгүй суух болсон юм. Кино урлагаасаа хөндийрч айл гэрийн эзэгтэй, олон хүүхдийн халамжит ээжээр яригдах болсон. Харин тэр заяаны ханиараа МУГЖ Г.Ариунбаатарыг сонгож ийнхүү өнөр айлыг босгоод байгаа билээ. 

Сошиалд тэр бүр идэвхтэй байдаггүй жүжигчин бүсгүйн будаггүй төрх хэзээний хөөрхөн байсныг нь илтгэсэн хэвээр.