Нийслэлд газ, угаарын хий үнэртэж байна гэх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд одоог хүртэл шалтгаан нөхцлийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Яг одоо Хонхор, Налайх орчмын бохирын шугамыг шалгаж байгаа юм. Урьдчилсан байдлаар бохирын шугамд ажилласан тос масло цутгасан байж болзошгүй байдал тогтоогдоод байна.

Нийслэл хотын бохирын шугам хоолой Налайх дүүргээс доошоо явдаг аж. Тиймээс тус дүүргийн Оргил худалдааны төвийн ар талын бохирын шугамаас эхэлж 50 км зайтай байрладаг цооногуудад хяналт шалгалж хийж ажиллаж байгаа юм. Таван худаг яваад үнэр гарч байна гэж албаныхан урьдчилан тогтоожээ. Яг хаанаас үнэртэж байгааг илрүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээлэл:

133-р сургуулийн сурагчдад үнэрээс болж дотор нь муухайрч, толгойн эргэх шинжтэй тэмдэг илэрч эхэлжээ

Дүүргүүдийн онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Дүнжингарав худалдааны төвд газ алдагдсан байж болзошгүй

Дүнжингарав худалдааны төвийн бохирын шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна гэв