Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам 12 дугаар сарын нэгэнд болно. Тэргүүн наадмыг Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байна.

Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан, уран бүтээлч та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.

“WEB AWARDS 2023” ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ТЭРГҮҮН НААДАМ

УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

  1. “Вэб авардс 2023” наадмын онцлох сайт
  2. “Вэб авардс 2023” наадмын онцлох редакци
  3. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох бүтээл
  4. “Вэб авардс 2023” наадмын онцлох дебют сайт
  5. “Вэб авардс 2023” наадмын онцлох орон нутгийн сайт
  6. “Вэб авардс 2023” наадмын онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт
  7. “Вэб авардс 2023” наадмын онцлох төрөлжсөн мэдээллийн сайт
  8. “Вэб авардс 2023” наадмын онцлох вэб сайт хөгжүүлэгч
  9. “Вэб авардс 2023” наадмын онцлох апп хөгжүүлэгч
  10. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох сэтгүүлч
  11. “Вэб авардс 2023” наадмын онцлох гадаад мэдээний сэтгүүлч
  12. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зураглаач
  13. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зурагчин
  14. “Вэб авардс 2023” наадмын онцлох менежер

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нэр дэвшиж буй сайт, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь өмнөх “Вэб авардс 2021” наадмаас хойших хугацааных байна.
  • Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл, албан бичгийг хавсарган ирүүлнэ.
  • Нэр дэвшсэн сайт болон байгууллагын гэрчилгээний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
  • Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
    • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
    • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
    • МОСАХ-ны Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Монголын Залуучуудын Холбооны байр, 3 давхарт 312 тоот

Холбоо барих утас: 88113780, 88004147

И-мэйл хаяг: [email protected]

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2023 оны 11 дүгээр сарын 15-наас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Онцлох сайтуудыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний 17 цагт зохион байгуулагдах “ВЭБ АВАРДС 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмаар зарлана.

Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91937777, 88113780 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

АЖЛЫН АЛБА