Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж зодог тайлах хүсэлтээ гаргасан Хокүсэйхо А.Даваанинжийн хүсэлтийг хүлээн авлаа.

Японы сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын анхны шавь нарын нэг Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодож дарамталдаг дуулиан гарсны дараа сүмогийн холбооноос түүнийг зодог тайлахыг шаардаж Хакүхогийн удирддаг "Миягино" дэвжээг хаах санал гаргасан юм.

Гэхдээ энэ удаад "Миягино" дэвжээний зэргийг хоёр шатаар бууруулах арга хэмжээ авчээ.

Хокүсэйхо А.Даваанинж энэ жил 22 настай, доод дөрвөн зиндаанд түрүүлснээр 2023 оны долдугаар сарын башёд маэгаширагийн зургаадугаарт бичигдэж байв.

Шавиа хүмүүжүүлж чадаагүй Хакүхогийн зэргийг хоёр шатаар бууруулсан. Ингэснээр их аварга сүмогийн Гүйцэтгэх зөвлөлөөс гарах аж.

Түүнчлэн түүний гурван сарын цалинг 30 хувиар бууруулж ирэх гуравдугаар сарын тэмцээнээр сүмогийн холбооноос тусгай хянагч томилж улмаар холбоонд тайлан тавихаар боллоо.

Эх сурвалж: The Japan Times