УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг 32 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөөд байна. Гэхдээ энэ зардал өсөж магадгүйг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлж байна. Учир нь “Өнгөрсөн оны 11 дүгээр сард батлагдсан төсөв, 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг өөрчилж, төрийн албан хаагчдын урамшууллаас НДШ тооцохоор болсон. Энэ зөрүүний зардал нэмэгдэнэ. Мөн саналын хуудас томорч байгаа. Үүнээс шалтгаалан сонгуулийн зардал өсөх магадлалтай байна” гэсэн тайлбарыг өглөө.