“THE CINEMATO” Movie & Anime orchestra концертыг бүх насныхан үзэх боломжтой бөгөөд анги хамт олноороо, байгууллагаар хүрэлцэн ирж тухлан сууж хөгжмийн боловсролоо дээшлүүлэн цагийн хөгжилтэй өнгөрүүлэхэд урьж байна.

Энэхүү тайлбарт концерт нь "Хөгжим-хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00, 17:00 цагуудаас ердөө 4-хөн удаа тоглогдох юм. Тоглолтын тасалбар www.ticket.mn сайтаар хэдийнээ худалдаалагдаж эхэллээ.

Хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертод Аниме болон холливудын шилдэг хүүхэлдэйн кино, хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100% амьд эгшиглэнэ. 

Тус тоглолтын тайз, дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл нь хүүхдүүдэд төдийгүй гэр бүлээрээ үзэхэд таатай, тухтай орчныг бүрдүүлжээ.