"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хэзээ олгох нь иргэдэд хүлээлт үүсгээд буй.

Энэ талаар ус компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбатаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ.

Тус компанийн 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг олгосон зарчмаараа өгнө.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно" гэв.

Монгол Улсын 2.5 сая иргэнд 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах аж.

Энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.