Сонирхогчийн боксоос мэргэжлийн бокс руу хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.04.03/ эх орондоо ирлээ. 

Тэрбээр, "Монголд ирээгүй долоон сар болсон байна. Монголдоо сорилд орох гэж ирсэн. Сорилтоо өгөөд шууд буцна. Миний дараагийн тоглолт намайг хүлээж байгаа.

Би хоёр удаа олимпод оролцож байсан. Тамирчин хүний хувьд олимп гэдэг маш чухал. Монголын боксын холбоонд хүсэлт илгээсэн. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгсөнд маш их баярлаж байна. Ирэх тавдугаар сард эрхийн тэмцээн байгаа. Надад олимпын медаль л дутуу байгаа, түүнийгээ гүйцээмээр байна. Одоо миний жинд дүү нар байгаа. Шударга өрсөлдөнө. Түүнээс шалгарсан нь олимпод явна. Би алтан медалийг эх орондоо авчирна гэж бодож байна" гэлээ.