УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

              2014 оны 7 дугаар сарын 04-нөөс 2014 оны 7 дугаар сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

4-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4, 5-нд зарим газраар,7-нд говь талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаандАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Говь, талын нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.