С.Эрдэнийг Чикагод дэд консулаар томилох саналыг Лу.Гантөмөр гаргажээ
2025/01/13
Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "Хамтарсан Засгийн Газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн Газарт орсон АН, ХҮН намын сайд нар дипломат албанд сөөлжилж томилох санал байнга тавьж байгаа.
Ерөнхий сайдаас ч хамтарсан Засгийн Газрын зарчмаа барьж, томилох чиглэл өгсөн. Гурван консулын газарт гурван намаас томилсон. Өөр санал болгосон хүмүүс ч байна, тэднээс шалгаруулалт явуулна.
С.Эрдэнийг бол АН-ын дарга байсан, улс төрийн туршлагатай, Орос хэлтэй гэж үзэн АН-аас санал болгосон. Тэргүүнээр тавих боломжгүй гэж үзэн, дэд консулаар тавьсан. Чикаго орчим Монгол хүн их. Иймээс иргэдтэй харьцах харилцаа талыг бодож томилсон" гэв.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар түүнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох саналыг анх АН-ын дарга, Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лу.Гантөмөр гаргажээ.
Зочид · 2025/01/14
Хувийн эрх ашгийг хайсан хулгайчаар дүүрчээ. Эрдэнэ ван орос хэлтэй гээд АНУ-д тэргүүнээр тавих боломжгүй, дэд консулаар тавьсан гэх үнэн хошин шогийн аястай ядмаг тайлбар өгч
Зочин · 2025/01/14
hovdiin hogiin hulgaich aluurchin tonuulchin deeremchin
Зочин · 2025/01/14
ZYGAATSD809558777
Зочин · 2025/01/14
Эрдэнээ дурак тэнд юу хийх юм болоо. Зүгээр цалинтай амралт. Гадаад яам гэж нэг шавар царайлсан авгай одоо боливол таарна.
Зочин · 2025/01/14
хаха америкт орос хэлтэй гэж томилдог
Зочин · 2025/01/13
ANUSN80955877
Зочин · 2025/01/13
хэн ч байсан яахав дээ монгол хүмүүс бие биеэ дэмжих л хэрэгтэй дээ