Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төрийн ордонд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.

Тодруулбал нийслэлийн удирдлагууд Унгарт ажилласан тухай " Унгарь, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын соёлын өдрүүд болох ёстой гэж надад Гадаад Харилцааны Яам, Соёлын Яамнаас чиглэл өгсөн.

Албаны 53 хүний албаны хүний бүрэлдэхүүнтэй явсан, уран бүтээлчид багтсан.

Зардлыг нь МИАТ-тай ярьж байгаад хэмнэсэн, автобус хөлсөлсөн. Очоод 2000 гаруй хүнд тоглолтоо үзүүлсэн " гэв. Харин Ерөнхий Сайдын хүүгийн тансаглалтай холбоотой асуултад хариулахдаа: " Ер нь хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь улс төр хийх явдал шүү. Ерөнхий Сайд өөрөө тайлбараа хийсэн, тэр үед би хажууд нь байсан " гэсэн юм.