Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн “бохир”-ыг цэвэрлэж байна
4 цагийн өмнө
Сүүлийн дөрвөн жил Монголын эдийн засагт гарсан доройтол бол тохиолдлын үр дүн биш. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын албан тушаалд байхдаа хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдийн шууд үр дүн юм.
2021 онд Засгийн газрын тэргүүн болсон Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” гэх сүржин уриатай, олон нийтэд таалагдах PR-аар ажлаа эхлүүлсэн ч бодит эдийн засгийн өөрчлөлт авчирсан нь цөөн. Харин ч үр дүнд нь:
Инфляц 2020 онд 2.3% байсан бол 2024 онд 10%-иас дээш болсон. Дэлхийн дундаж инфляц (2024 онд) 6.8% байхад Монголынх хоёр дахин өндөр.
Гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 90%-д дөхөв — 2019 онд энэ үзүүлэлт 68% байв.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 оноос хойш жил дараалан буурч, 2024 онд 1 тэрбум ам.долларт ч хүрсэнгүй (2011 онд 4.7 тэрбум ам.доллар байв).
Монгол төгрөг сүүлийн дөрвөн жилд 30% үнэгүйдэв, энэ нь иргэдийн худалдан авах чадварыг өдөр ирэх тутам бууруулж байна.
Олон улсын хэмжээнд эдийн засгийн уналтыг зөвхөн цар тахлын дараах нөхцөлтэй холбох оролдлого хийдэг ч бодит байдалд Зүүн Азийн бусад улс орон (Вьетнам +8.1%, Индонез +5.0% өсөлт) тогтвортой өсөлттэй байхад Монгол 2023 онд 2.9%-ийн өсөлттэй, харин инфляц өндөр, валютын ханш уналттай үлдсэн нь бодлогын алдаа байгааг харуулж буй.
Энэ бүх “үлдээсэн” бохирыг цэвэрлэх даалгавар Г.Занданшатарын өмнө ирэв.
Тэр зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөөс гадна: Санхүүгийн сахилга батыг сэргээх — төсвийн үрэлгэн зардлыг огтлох,
Үйлдвэрлэл, экспортын бүтцийг шинэчлэх — уул уурхайд хэт найдах бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих,Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олох — хууль, бодлогын тогтвортой байдлыг баталгаажуулах, Төрийн хэт төвлөрлийг задлах — улс төрийн PR биш, эдийн засгийн өгөөж дээр суурилсан шийдвэр гаргах шаардлагатай болж байна.
Өнөөдөр Монголын эдийн засгийн дүр төрх бол урьдчилсан зөв төлөвлөлт хийгдээгүй, эвдэрхий инженерчлэлтэй барилга шиг л байгаа. Хана нь дотроосоо цуурч, суурь нь суусан энэ байшинг шинээр сэргээх ажил хэн бүхэнд хүнд, улс төрийн хувьд бол бүр ч эрсдэлтэй.
Г.Занданшатар энэ “цэвэрлэгээ”-г амжилттай хийн, улмаар институцийн шинэчлэл хийж чадвал улс төрийн түүхэнд реформаторын дүрээр үлдэнэ. Харин чадахгүй бол тэр ч бас өмнөх Ерөнхий сайдын нэгэн адил эдийн засгийн хямралын “золиос” болох эрсдэлтэй.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGEER NZ AMRAG BLNO80955877 VAWALDAAAD
Зочин · 3 цагийн өмнө
2ERTEI SEXSDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA SEKSEER XUCHINDUULI80955877ALNI SEKSEER
Зочин · 3 цагийн өмнө
SERELN XNTLA SEKSDEED80955877TSAGN VANXANI AJIL XNE
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI BOOW XXNO80955877DYRTAI SEXSEER