Хятадын Төв Телевиз өнөөдөр БНХАУ-ын Ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох улс, орнуудын хүндэт зочдыг нэрлэв.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 26 улсын төр, засгийн тэргүүн уг ойд оролцох бөгөөд тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтжээ.

 

Хятадын Төв Телевизийн мэдээлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун,

Камбожийн Хаан Нородом Сихамони,

Вьетнамын Ерөнхийлөгч Лыонг Кыонг,

Лаосын Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч Тхонглуун

Индонезийн Ерөнхийлөгч Прабово,

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим

Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф,

Непалын Ерөнхий сайд Х.К.П. Оли,

Мальдивын Ерөнхийлөгч М. Муийз,

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев,

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев,

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон,

Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров,

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов,

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко,

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

Арменийн Ерөнхий сайд Никол Пашиня,н

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиян,

Бүгд Найрамдах Конго (Браззавиль)-ийн Ерөнхийлөгч Дени Сассу-Нгессо,

Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва,

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич,

Словакын Ерөнхий сайд Роберт Фицо,

Кубын Коммунист намын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч Мигель Диас-Канель,

Мьянмарын түр Ерөнхийлөгч Мин Аун Хлайн нар уг ойн баярт оролцох юм байна.