П.Б гэгч нь 2014 оны 03-р сарын 15-ны өглөө согтуугаар өөрийн төрсөн эх Р.О-г зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж 2014 оны 06-р сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

П.Б-д холбогдох хэргийг Сум дундын 14-р шүүх 2014 оны 07-р сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 15 жил 1 хоногийн хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.