Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй Лу.Гантөмөр С.Баярцогтыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна
2 цагийн өмнө

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн сайтын ярилцлагад оролцох үеэрээ "Хятад гаралтай хүмүүс л юм тарихдаа сайн юм билээ. Сэлэнгэ хавийн хүмүүс" хэмээн ярьсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дагуулж байна. Иргэдийн олонхи нь Лу.Гантөмөр С.Баярцогтыг хатгаж өдөж байна гэж дүгнэж буй нь оргүй зүйл биш ажээ.
Энэ яриаг сонсмогц л дундаж Монгол хүнд шууд Сэлэнгэ аймагт төрсөн, Хятад гаралтай гэж бичигддэг, Газар тариалангийн чиглэлийн "Товхон хан" компаний бизнесийг олон жил амжилттай явуулж буй С.Баярцогт санаанд нь бууна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө хагарч, бутарсан АН-ыг нэгтгэж, босгоход чухал нөлөө үзүүлсэн хүн нь С.Баярцогт байв. Гэвч түүнийг ялж, АН-ын дарга болохын тулд Х.Баттулга, Л.Гантөмөр нар нэгдсэн юм. Лу.Гантөмөр мөн УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхийн өмнө С.Баярцогтын нэрийг Х.Тэмүүжингээр сольж байлаа.
Эдүгээ ч тэд өрсөлдөгчид хэвээр байна.
Учир нь Лу.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихээр санаархаж буй бөгөөд АН доторхи хамгийн гол өрсөлдөгчөө С.Баярцогт гэж үзэж буй аж.
С.Сарнай
сонин.мн







элбэгдорж наахуу нь байна. · 35 минутын өмнө
Бололвсролын сайд байхдаа 17 той охиныг амрагаа бол гэж байсан бузар гаж донтонг ерөнхийлөгч болгочихвол яах бол. Бузар хулгайч илүү олон муухай зүйл хийнэ дээ.
Зочин · 1 цагийн өмнө
2ERD SEKSEER XUCHINDI BOOB XXN BOOW DOLOOJ80955877