Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд эхэллээ.

Улсын цолтой 66 бөх зодоглож буй бага наадмын нэгийн даваанд дархан аварга А.Сүхбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Алтаншагайн Энхбаяртай учраа таарсан юм.

"Алдар" спорт хорооны тамирчин, аймгийн арслан Т.Алтаншагай, гавьяат тамирчин Д.Цэрэнханд нарын хүү А.Энхбаяр нь өчигдөр тэгшитгэлийн барилдаанд аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномыг давж, сар шинийн барилдаанд зодоглох эрхээ авчээ. 

Тэгвэл нэгийн даваанд дархан аварга А.Сүхбатыг давлаа.

Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын бөх, сумын заан Ж.Мягмаржав улсын аварга П.Бүрэнтөгс, сумын заан М.Өсөхбаяр улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.