Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
2 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Тус шүүхэд яллагдагч Л.Баяжаргалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах үндэслэлийг тодорхойлж, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...мөрдөгч, хохирогч, ....хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулагдсан баримтын хүрээнд хэлэлцүүлэг явуулж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд эдгээр баримтын хүрээнд яллагдагч Л.Баяжаргал нь мөрдөгч, хохирогч дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн гэх үндэслэл баримтаар тогтоогоогүй байна гэж үзэж прокуророос Л.Баяжаргалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг







Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877SEKSDEED
Зочин · 1 цагийн өмнө
TOMSGN XELEERE DOLOOMR XUCHINDX ER XUNI TACHAANGUI ANUSN NUX XELEERE GOE XUSELTEI DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
VANXANDAAD BIEE UNELELN MERGJLN VANXANDGCH BOOB XXI BOOW DYRTAI DOLPON AL SEXSYGEER80955877