Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ, Засгийн газрын гишүүд ээ,
Монголын ард иргэд ээ,
Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.
Монголчууд бид цахилгаан эрчим хүчнийхүндхэн хязгаарлалт, түлш шатахууны хомсдолсанаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсанд би гүнээ талархаж байна.
Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажиж, улаан шугам давснытод дохио юм.
Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.
Бид дотооддоо талцах биш, дэлхийншуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүндачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэлүгүй бол засаглал үгүй билээ. Итгэл алдарсангазар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал төрийнхямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болжбайна. Хаяа нь хагархай айл шиг ёс зүйн хэмхэмжээнээс давж төр, улс үндэстнээшившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүйих мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишигтогтлоо. Үүнд би гүнээ харамсаж байна. Бид ёсзүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөөард түмний эсрэг систем болж хувирна.
Эрхэм нөхөд өө,
Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.
“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төрөөрөө бүсээ чангална” гэж.
Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.
Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа.
Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийнзасгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныгТа бүхэн санаж байгаа.
Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүйбол инфляц 15 хувь хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбумам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэлнүүрлэж байсан.
Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.
Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.
Үр дүнд нь:
•Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт25.7 хувиар өслөө.
•Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.
•Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.
•Төлбөрийн тэнцэл 600 саяам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбумам.долларын ашигт боллоо.
•Валютын нөөц түүхэн дээд хэмжээбуюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбумам.доллараар нэмэгдлээ.
Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөвбодлогын үр дүн юм.
Эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар том төрөөс чадварлагтөр рүү шилжих эхлэлийг тавьж, хариуцлагыншинэ соёлыг бий болголоо.
•Яамдын бүтцийг 81 нэгжээр
•Агентлагийн удирдлагыг 54-өөр
•29 зөвлөл, хороог татан буулгаж
•Төрийн өмчит компаниудынудирдлагыг 200-аар бууруулж
•55 төрлийн зөвшөөрлийг хүчингүйболгож
•Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиарцөөллөө
Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийнэргэлтэд оруулж, иргэдэд буцаан ашиглуулахшийдвэрүүдийг хэрэгжүүллээ.
“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэмтогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөсөн.
Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна.
Тоо худал хэлдэггүй.
Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бийболдог гэдгийг энэ харууллаа.
Манай Засгийн газар нийгмийн аюулгүйбайдлыг хангах хүрээнд хар тамхины гэмтхэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыгбайгууллаа.
Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлжэхэллээ.
Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийгнь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.
“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуунжил тогтвортой ажиллах бат бөх суурьтавигдлаа.
Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.
Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 ихнаяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийнтатвар төвлөрүүллээ.
Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.
Эрхэм гишүүд ээ,
Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн.
Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажилболгосон.
Хамгийн тод жишээ нь Бортээг.
Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыгбид ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замдорууллаа.
Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүйзарчмыг баримталж, олон улсын нээлттэйсонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.
Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаатөлбөрийн санал ирүүлээд байна.
Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.
Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.
Түүнчлэн олон жилийн турш яригдаж буйОюу толгойн ордоос монголын ард түмнийхүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манайЗасгийн Газар хатуу байр суурь баримталлаа.
Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүйхувь болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгонбууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуушаардлагыг тавилаа.
Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийндийлэнх өгөөж Монголын ард түмэнд очихёстой.
Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээбидний зарчим өөрчлөгдөх учиргүй.
Мөн Манай Засгийн газар Үндэснийбаялгийн бодлого — тогтолцооны өөрчлөлтбодитоор хэрэгжүүллээ.
Тухайлбал, стратегийн ордуудын төрийнэзэмшлийн хувь, өгөөжийг тодорхой болгоххэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласаншинэ загварыг эхлүүллээ.
Томоохон ордууд дээр үйл ажиллагааявуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээнийүр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.
Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөхмеханизмыг бий болголоо.
Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийнөндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыгхэрэгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсанашигт малтмалын төлбөр, өгөөжийн шинэтогтолцоогоор орлуулах шийдлийгболовсрууллаа.
Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэншинэ тогтолцооны эхлэл юм.
Манай Засгийн газар эдийн засгийнсэргэлтийг иргэдийн амьдрал, айл өрхийнхаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа. Зарим үр дүнгээс товч дурдвал,
•Өрхийн бодит орлого 5% өсөж, аялалжуулчлалын тоо 847 мянган болж, 728 саяам.долларын орлого оллоо.
•Эрүүл мэндийн салбар, тэр дундааөдөрт 600 байсан Улаан бурхан өвчныхалдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэн зогсоосон.
Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ болаврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй, Монголхүний амьдралын чанарын өөрчлөлт юм.
Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчим хүчнийсалбарыг өндөржүүлсэн бэлэн байдалдшилжүүлсэн.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:
•Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.
•Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийгэхлүүллээ
•Баялгийн бодлогын шинэ стандарттогтоолоо
•Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ
•Иргэдийн амьдралд мэдрэгдэхөөрчлөлтийг авчирлаа.
Бид системийн өөрчлөлтийн суурийгтавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажилцаашид тууштай үргэлжлэх ёстой.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Бид эдийн засгийн хямралыг давсан, Бидард түмнийхээ итгэлийг сэргээсэн, Бид шинэболомжийн үүдийг нээсэн.
Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.
Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Ардтүмний итгэл, Өгсөн тангараг.
Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл.
Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэхёстой.
Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.
Есөн сарын өмнө өгсөн амлалтаа биөнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна.
Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөрбайна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөв бодлогоор урагшилж чадна.
Эрхэм гишүүд ээ,
Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэтоо баримтаас илүү Монгол төрийн системөөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсантөрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.
Гэвч өнөөдөр албан тушаал, эрх мэдлийнялалт ард түмний амьдралыг сайжруулахгүйбайна. Ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухалшийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуунцэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээ. Улс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засагдахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.
Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огтмартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр нь гацаж, төрийн түшээднь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.
Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашидч байх учиртай. Энэ бол Монгол төр.
Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явжболно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.
Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.
Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байна.
Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүйтайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэжбайна.
Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм.
Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэнбайх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэнзөв эцэстээ заавал ялна.
Төр минь төвшин, дэлхий ертөнц амгаланбайх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!







Зочин · 53 минутын өмнө
VANXANI SEXSYGR VBN XUSSEN SEKSY BOOL SEXSEER DEWSGER XAMTRAGCH BOLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOX ANUSDAAD XUCHINDUULI80955877AL SEKSEER