ЕБС-н спорт заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолыг НИТХ-аар хэлэлцэнэ
2 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хурал өчигдөр болж 20 гаруй асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолын төслийг өргөн барьж, танилцуулав.
Төсөлд Бямба гарагт 09:00-17:00, Ням гарагт 10:00-16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад заалаа үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ.
Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна







Зочин · 2 цагийн өмнө
UNEGUIGEER SEXSEER VANXANI BIEE UNELLEED SADARLI BOOW XOXN BOOB DYRTAIGAAR DOLOOMR