Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 15 дахь тулаанаа хийхэд бэлэн болжээ. Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй маргааш буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужид тулалдана.

Энэ өдөр дээрх төслийн хүрээнд 10 тулаан болох юм. Гол тулаанууд маргааш өглөө 09:00 цагаас эхэлнэ.

Хоёр тамирчин өчигдөр жиндээ орсноор тулаан албан ёсоор баталгаажсан байна. 

Барбадосын боксчин К.Бреди мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ нэг удаа хожигдсон үзүүлэлттэй. Тэрбээр 2020 оны есдүгээр сард Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтод шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсан юм.

Түүнээс хойш дөрвөн тулаан хийснээс гуравт нь ялсан. Харин Сулаймен Сегаватай хийсэн тулаанд өрсөлдөгч нь хориотой үйлдэл гаргаснаар цуцлагдсан аж.