Өчигдөр 15:00 цагийн орчимд Улаангом-Увс нуурын чиглэлд 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа ундаг дугуйтай явж байсныг "Морь татдаг" орчмоос амрагчид олж Онцгой байдлын аврагчдад хүлээлгэн өгчээ.

Тухайн хүүхдийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдыг нь олж тогтоон хүүхдийг хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд, эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахын Увс аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.