НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн хариуцлага хүлээлгэх шүүх хурал өнөөдөр /2026.09.28/ боллоо. Тус хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүхээс Б.Эрдэнэсүхийг гэм буруутайд тооцсон юм. Улмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хурлыг өнөөдөр товлосон юм. 

Шүүхийн шийдвэрээр Б.Эрдэнэсүхийг эхнэртээ удаа дараа хүч хэрэглэсэн, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, санаатайгаар биед нь гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, мөн эхнэрээ мөрдөж, мөшгөсөн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүхээс түүнд 4 жил 6 сарын хорих ял оноов.

Өнгөрсөн долоо хоногт болсон гэм буруугийн шүүх хурлаар түүнд 43.5 сая төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Харин өнөөдөр болсон шүүх хуралдаанаар дээрх үйлдлүүдэд нь холбогдуулан хорих ял оноожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаа, журмын дагуу давж заалдах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргалаа.