Цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөхөд одоогийн байдлаар 190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт газар өмчлөх хүсэлт илгээсэн хүний тоо хамгийн их буюу 64000-аас давсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт 45000 орчим иргэн газар өмчлөхөөр хүсэлтээ илгээсэн бол Багануур дүүрэгт 11000 гаруй иргэн хүсэлт илгээжээ. Газар өмчлөх хүсэлт хамгийн багаар илгээсэн дүүрэг нь нийслэлийн Багахангуй дүүрэг болж байна. Тус дүүрэгт 5329 иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээжээ. Гэхдээ олгогдох газрын тоо нь ердөө 1483 юм.