Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн шинэ үйлчилгээг 10 өдөр туршсан бөгөөд ингэхдээ иргэд 500 төгрөгийн тасалбараар автобус, микро, райлбусаар зорчсон. Тэгвэл туршилтын 10 өдөр өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс  маргааш буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  автобусууд хуучин маршрут, үнээрээ иргэдэд үйлчилэх юм.