БНХАУ-ын иргэн Луунжав овогтой Үнэнбаатар гэгч этгээд төрсөн нутагтаа их хэмжээний ам.доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа ажээ. Гэвч Монгол улсад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт баригдаад нутаг буцах болохоороо бие муудлаа хэмээн оргон зайлж,  Монгол улсад байх хугацаагаа ямар ч хамаагүй аргаар сунгахын төлөө  иргэн Г.Мөнхбатыг хохироож байгаа ажээ.  

Тодруулбал  Монгол улсын иргэн  Г.Мөнхбат өөрийн нэр дээр байдаг газрыг өрөө дарах,  бизнесээ хөгжүүлэх зорилгоор  зарах зар тавьсан байна. Уг зарын  дагуу газрыг БНХАУ-ын иргэн  Л.Үнэнбаатар гэгч  350 сая төгрөгөөр авахаар болж,  эхний ээлжинд тал мөнгийг нь өгсөн байна. Улмаар үлдэгдэл 170 сая төгрөгийг  тун удаахгүй өгнө гэж хэлсэн байдаг ч  Л.Үнэнбаатар болон  хамт явж байсан  дөрвөн залуугийнх нь сураг алдарчээ.  Улмаар  ор сураггүй алга болсон байсан тэрбээр гэнэт “ИХШХЕГ-т баригдчихлаа, арга чарга юу байна” хэмээн залгаж, удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө гэдгээ ч хэлсэн ажээ.  Ингээд мөн л сураггүй алга болж байснаа  цагдаад өргөдөл гаргаж,  Монгол улсын иргэн  Г.Мөнхбат намайг бусадтай нийлж дарамталсан хэмээн  мэдэгдэж,  эрүүгийн хэрэг үүсгүүлсэн бөгөөд өөрөө ор сураггүй алга болсон байна.  

Монгол улсын иргэн  Г.Мөнхбат  хүнийг сүрдүүлэх нь битгий хэл, өөрийг нь ийнхүү гүтгэж, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан болохоор  учир байдлаа хэлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ажээ.  Харин бусдыг хэрэгт “унагасан” БНХАУ-ын иргэн  Л.Үнэнбаатар гэгч өөрөө ор сураггүй алга болсон бөгөөд энэ хэрэгт зөвхөн өмгөөлөгчөө явуулж иргэн Г.Мөнхбатыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсээр байгаа ажээ.  Хэдийгээр иргэн Г.Мөнхбат нэр төр, алдар хүнд хувь хувьсгалын тал дээр алдагдал хүлээсэн ч   180 сая төгрөгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд байгаа аж.  Улмаар нэр төрд нь халдаж, гүтгэсэн явдлын эсрэг тэмцэхээр шийдээд байгаа гэнэ.

Л.Үнэнбаатар хэн бэ?

Л.Үнэнбаатар 1945 онд БНХАУ-ын ӨМӨЗО Зуу-Уд аймагт төрсөн. 1990 оноос Монгол улсад амьдарч байгаа бөгөөд, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. Өдгөө эхнэр хүүхдийн хамт хаана амьдарч байгаа нь тодорхойгүй нэгэн.  

Түүнийг  ИХШХЕГ-аас баривчлан Монгол улсаас албадан гаргах гэж байхад  бие тааруу байна хэмээн мэдэгдэж эмнэлэгийн тусламж авсан байна. Улмаар  эмнэлэгээс оргон зайлсан ажээ.  Тэрбээр төрсөн нутагтаа их хэмжээний ам.доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Төрсөн нутагтаа гишгэх газар, ясаа тавих газаргүй  болсон Л.Үнэнбаатар бусдыг залилсан мөнгөөрөө Монголд хөрөнгө оруулж “сайн ах”-ын дүр эсгэж байхыг үгүйсгэх аргагүй юм...

Учир нь гадаадын иргэн Монгол улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бол  манай улсаас албадан гаргахгүй байх эрх зүйн зохицуулалттай.  Тэгтэл  манай улсад ямар ч хамаагүй аргаар байхын тулд Монгол улсын хуулийг, цагдааг, төрийн албан хаагчийг үл хүндэтгэхийн зэрэгцээ бусдын эрх ашгийг хөндөж байгааг анхаарах  цаг ирээд байна.  Үүнээс болж Монгол улсын иргэн нэр төр, алдар хүндийн хохирол амсаад зогсохгүй, гэр бүл дэхь амар амгалан байдал алдагдаж  бизнесийн үйл ажиллагаа нь доголдож байгаа юм байна.  

Монгол улсыг үл хүндэтгэсэн Хятад иргэний эрх ашгаас болж Монгол улсын иргэн эх орондоо ийнхүү хохирсоор байх уу???

А.Баярмаа