Таны харж байгаа энэ нохойг Томми гэдэг. Эзэн Баскар Шри нь өнгөрсөн сард 18 настайдаа автын ослын улмаас нас барсан байна. Томми эзнийхээ булшнаас сүүлийн долоо хоног алхам ч холдоогүй байна.  Бараг юу ч идэж уухгүй байгаа нохой илт царай алдаж байгаа нь олон хүний санааг зовоохын зэрэгцээ зүрхийг шимшрүүлж байгаа ажээ.