Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 55 хүүхэд 2014.10.29-30-ны өдрүүдэд гэдэсний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилж, тус сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 2014.11.02-ны байдлаар  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан  27 хүүхдийн биеийн байдалд эмч нар үзлэг  хийж 14 хүүхдийг гадуур гаргажээ. Одоо эмнэлэгт суурь өвчтэй 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаас хүндэвтэр 1 хүүхэд, гэдэс нь гүйлгэсэн 3 хүүхэд байна. Дээрх хүүхдүүд болон цэцэрлэгийн хоол, хүнснээс дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Шинжилгээний хариу  өнөөдөр гарах юм байна.