“Дэлхийн хотуудын төрх” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн өнөөдөр 18.00 цагаас нээлтээ хийнэ. Өнөө цагийн дэлхийн хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг та “Блью Мүүн Арт” галерейгаас ирж үзээрэй. Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дэлхийн Монголчуудын Дүрслэх Урлагийн Тэргүүлэх Холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 11-р сарын 13-ныг дуустал явагдана.

“Блью Мүүн Арт” галерей нь шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгоор 2014 онд төрөлжсөн болон сэдэвт 26 үзэсгэлэнг зохион байгуулж, 800 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байна.