Төрийн ордонд хоёр өдөр хаалттай хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр өндөрлөлөө. Энэхүү хуралдаан нь хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоол, АН-ын даргыг өөрчлөх тухай, Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэв.

Ингээд ҮЗХ-ны гишүүд намынхаа эсрэг санал өгсөн найман гишүүнийг хөөх тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг дүрмийн бус гэж үзэн, дэмжихгүй байхаар ҮЗХ-ны гишүүдийн олонхи санал өгчээ. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болж байна.

Зарим сайтад АН-ын гишүүн Р.Бурмааг намаас хассан гэх мэдээлэл гарч байгаа ч албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэн "Найман гишүүний хэнийг нь ч намаас хасаагүй" гэсэн юм.

ҮЗХ-ны хурлын тогтоол:

Харин Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, АН-ын бүлэгт даалгаж, ирэх долоо хоногт энэ асуудлаар ҮЗХ-г дахин хуралдуулж, хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ҮЗХ Ардчилсан намын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулахаар товлосон юм.

Их хурлаараа намын даргын асуудал болон "Монгол хүн 2020" хөтөлбөрийг дүгнэж ярихаар шийдвэрлэжээ.