Манай улсын томоoхон ресторануудаас байс гээд л элдэв янзын юм гарч, жигшихэд хүргэдэг. Гэтэл энэ байдал Төрийн ордонд хүртэл халдварлав.

Өчигдөр Төрийн ордны дөрвөн давхарт байрлах рестораны хоолноос шүд гарч иржээ. Шүд нь мал амьтных биш бөгөөд бүр хүний шүд байсан гэнэ. Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ын дарг асан М.Оюунчимэг жиргэхдээ “Төрийн ордоны 4 давхарын ресторанд хооллож байсан найзын маань тавагтай хоолонд хүний шүд орчихсон байжээ. Арай дэндүү байна уу” гэсэн байна.