СБДЭМТ нь тус дүүргийн 138 гаруй мянган хүн амд 2 дах шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай эрүүл мэндийн төвөөр өдөрт 850-1000 гаруй үйлчлүүлэгчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагддаг.

Тусламж үйлчилгээ авч байгаа иргэд үйлчлүүлэгчдийн ачаалал их, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчтөн удаан хугацаагаар дугаарлаж зогсосноос нилээдгүй бухимдал чирэгдэл үүсдэг.

Бидний тулгамдаж буй энэ асуудлыг ойлгон Голомт банкны “Цэцээ гүн” тооцооны төвийн хамт олон дугаар дуудагч машин худалдан авахад зориулж 1,500,000 төгрөгийн  дэмжлэг үзүүллээ.

Иргэдэдээ чирэгдэлгүй тэгш хүртээмжтэй, тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусламж үзүүлсэн “Цэцээ гүн” тооцооны төвийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа.

СБДЭМТөв