Орчин үед хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр бидний өдөр тутам хэрэглэгддэг Телевизор, Гар утас, компьютер зэрэг цахилгаан бараанууд хурдастай өөрчлөгдөж улам бүр ухаалаг, бүхий л үйлдэл гүйцэтгэх чадвартай болж байна. 

Хамгийн сүүлд гараад байгаа ухаалаг телевизорууд нь CPU: Quad core процессортой болсоноороо өндөр хурдны интернэт, төрөл бүрийн апликейшн ашиглан гэр бүлийнхэнтэйгээ Skype, Yahoo messenger ээр дүрсээ харан ярилцахаас гадна бидний өдөр тутамд хэрэглэгддэг Facebook, Twitter, Youtube, төрөл бүрийн  тоглоомууд тоглох гээд л маш олон гайхамшигтай үйлдэлүүдтэй болсон байна.

Дараагийн нэг гайхалтай зүйл гэвэл ямарч утасгүй холболтоор гар утасаа холбох Screen mirror технологи юм. Screen mirror гэдэг нь таны телевизорын дэлгэц хоромхон зуурт гар утас болж хувиран  гар утсаа ашиглан том дэлгэц дээр, гар утсан дээр хийдэг бүхий л үйлдэлийг хийхээс гадна тоглоом хүртэл тоглох боломжтой болсон байна. Мөн та интернетгүй газар байсанч гар утасныхаа 3G ашиглан телевизороо интернетэд холбож болох ажээ.

 Ихэнх завгүй хүмүүс ажлаа тараад гэртээ харьж хамгийн түрүүнд сайхан амрахын тулд телевизороо асааж, буйдан дээрээ тухлан хэвтдэг билээ. Гэвч зарим үед дуртай нэвтрүүлэг, кино, мэдээллийн хөтөлбөрөө үзэх гэтэл аль хэдийн гараад өнгөрсөн ухрааж үзэх боломжгүй үе тохиолддог. Энэ үед хүмүүс гар утас болон компьютерээ ашиглаж түүн дээрээ тухайн нэвтрүүлэг болон киногоо үздэг. Харин ухаалаг Телевизортой болсоноор тэр бүгдийг ганцхан удирдлагаараа хийх боломжтой болсон. Тэгвэл хамгийн энгийн жишээ дурьдахад та ухаалаг телевизороо ашиглан Youtube сайтруу нэвтрэн өөрийн хүссэн нэвтрүүлэг, кино, бичлэгүүдийг төвөггүйхэн олоод үзэж болохоос гадна бүх төрлийн вэб хуудасууд руу нэвтрэн орох боломжтой юм.  

Та PC mall борлуулагдаж буй 40 болон 48 инчийн Samsung Smart TV-ээс энэ бүх гайхалтай мэдрэмжийг мэдрээрэй.  

PC mall сүлжээ их дэлгүүр хэрэглэгчиддээ хямд үнийн баталгаа олгож, хамгийн олон бэлэгний сонголттой, хөнгөлөлт урамшуулалтай, сугалаат худалдааг зохион байгуулж байна. Ухаалаг телевизоруудын зах зээл дэх хамгийн хямд үнийг бид танд санал болгох болно. Мөн та онлайн худалдааг ашиглан дэлгүүрт зарагдаж байгаа үнээс 3 хувь хөнгөлөлттөй худалдан авч үнэгүй хүргүүлээрэй.

Ухаалаг телевизор таны ирээдүйн УХААЛАГ СОНГОЛТ.             

Онлайн худалдаа  www.pc-mall.mn

Биднийг дагаарай www.facebook.com/pcmallofficial

 

Холбоо барих Утас: 7575-3535