Монгол улсын Гавъяат багш Батын Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн 42-р олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн олимпиадад Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 500 гаруй сурагчид оролцож багийн дүнгээр Сант сургууль тэргүүн байр эзэллээ.

  • 12-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Бат-Оргил
  • 11-р ангийн сурагчдаас 1-р сургуулийн Э. Гарьд
  • 10-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн Цэрэнноров
  • 9-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Баярбат
  • 8-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн С. Сайханбилэг
  • 7-р ангийн сурагчдаас Шинэ Монгол сургуулийн Э. Чингүүн нар шалгарч  Алтан медаль хүртлээ. Уг олимпиадаас шалгарсан ахлах ангийн 8 сурагч Бээжин хотод болох Ази тивийн физикийн олимпиадад оролцоно.

           

Нийслэлийн физикийн олимпиадыг 1995 оноос эхлэн О. Баяр захиралтай "Үүрэг-Трейд" ХХК 21 дэх жилдээ зохион байгуулж байна. Түүний аав Монгол улсын Гавъяат багш Б. Оргой нь физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 1973 онд эхлэн зохион байгуулж физикийн сургалтыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсан билээ.

            Олон улсын физикийн олимпиад болон Ази тивийн физикийн олимпиадад оролцох сурагчдын бэлтгэл өнөөдрөөс эхэлж байна.