“25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарч монголын рок поп урлагт шинэ өнгө төрөх, шинэлэг дуугаралтаараа хүч түрэн гарч ирсэн “Mixx” хамтлагийн гишүүд болох Г.Энх-амар, О.Гүнчин-иш, Б.Болдбаатар, Г.Амаржил нар төслийн хугацаанд тэдний хамтлагийн Producer –аар ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music Production” -д харъяалагдах болсон байна.

Тэдний удирдлага солигдсонтой холбогдож тэдний хамтлагийн нэр “The One” болж шинэчлэгджээ. Ингээд тун удахгүй та бүхэнд шинэ уран бүтээл нь хүрэх бөгөөд одоо та бүхэнд шинэ дууных нь Teaser –ийг хүргэж байна. Ингээд Royal Music Production –ий хамт олонд болон “The One” хамтлагтаа амжилт хүсье.