Би өөрийгөө ийм байдалд орно гэж бодож, төсөөлж, зүүдэлж байсангүй.  Нөхөртэйгээ хамт амьдрраад 12 жил болж байна.  Сайн муугаа мэдэлцээд нэг хүн шиг л болсон гэж боддог.  Тэгтэл  энэ мэдрэмж зөвхөн надад л төрснөөс  нөхөрт минь төрөөгүйн байна.  нөхөр маань намайг жирэмсэн байхаас эхлээд нэг хүүхэнтэй явсан байгаа юм. тэр хүүхэтэйгээ 2 жил гаран явсан юм шиг байна.  Цаад хүүхэн нь саяхан  юм бичээд байхаар нь тоогоогүй. Тэгсэн өчигдөр өөрөө над дээр ирээд уулзсан.  Уулзаж байхдаа би нөхрөө дуудаж гурвуулаа яг яахаа шийдэхээр боллоо.  Би ч нөхөртөө  хүүхдүүд  хаяад энэ хүүхэнтэй явах юм уу?  энэ хүүхнээ орхиод надтай хамт байх юм уу гэхээр  хэнийг нь ч хаяж чадахгүй гэх юм.  

Цаад хүүхэн нь тэгсэн одоо хүртэл над руу хамт байсан үеийнхээ зургуудыг  явуулаад байна.  Хүүхдүүдээ эцэггүй өсгөх үү?  Эсвэл энэ хүүхнийг нь болиулах уу яах ёстой вэ?  Нөхөр бол доод тархиндаа л  боогдоод байгаа нь илт байна.  Би эсвэл тайчиж бүжиглэдэг, хөхдөг  болох ёстой юм болов уу?  

Яах ёстой вэ