Монгол улсын гавъяат жүжигчин Хоролсүрэнгийн дуулсан "Үүрд хамт байгаа ч ээжээ" хэмээх сайхан дууг мэдэхгүй хүн цөөхөн билээ. Энэхүү дууг  залуу уран бүтээлчид өөрсдийн хэв маягт оруулан олон нийтийн хүртээл болгосоор ирсэн юм. Сүүлийн үед залуусыг уянгалаг дуугаараа уяраан өөрийн гэсэн орон зайг поп дуунуудаараа бүрдүүлж чадсан поп дуучин Бобо өөрийн бие даасан 2 дахь CD-дээ энэхүү сайхан дуугаа багтаахаа мартсангүй бололтой. Түүний шинэ CD-нь дан акустик гитартай болон дээхэн үеийн хит дуунуудаар “Cover“ хийж гаргах гэж байгаа нь фэнүүдийх нь дунд нилээн хүлээлт үүсгэж байгаа юм байна.

Үүрд хамт байгаа ч ээжээ дууг поп дуучин Бобо-ийн шинэ өнгө төрхийг харуулахаас гадна энэхүү дуугаа маш олон хүний масс хамарсан чамгүй сайн клип хийж хүргэх гэж байгаа нь хүлээлт үүсгэж фенүүдийнх нь хувьд маш том “Surprise” болох сурагтай.