Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж буй “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг ирэх 07-р сарын 14,15-нд "UB Palace"-ын их танхимд хоёрхон удаа дахин тоглохоор болжээ.

Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцож байгаа гэнэ.

“Ромео Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд  өмнө нь 100 ам доллараар тоглогдсон бол энэ удаад 50 ам долларын үнэтэйгээр тоглогдох гэнэ.

Ийнхүү “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийн албан ёсны онлайн түгээгч, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт ажиллаж бөгөөд жүжигтэй холбоотой шинэ шинэлэг мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээлж байх ажээ

  photo RampJ_1_zps6ea647d4.jpg  photo 2013-05-03215654_zps560fe3a3.jpg  photo RampJ_2_zps276c6a48.jpg  photo RampJ_3_zpsc7ab094f.jpg   photo RampJ_5_zps022a7b14.jpg  photo RampJ_6_zpse0e6a7da.jpg  photo RampJ_10_zpsfa79aeab.jpg  photo RampJ_11_zps39a8b307.jpg   photo RampJ_13_zps46de721f.jpg  photo RampJ_14_zps21160e96.jpg  photo RampJ_15_zpsce88fa7e.jpg   photo RampJ_17_zpsf898d279.jpg  photo RampJ_7_zps05fc2a26.jpg   photo RampJ_19_zpsc5d1d1a8.jpg   photo RampJ_9_zpsa9c74d5f.jpg