Монголын Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага,  ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид Та бүхэндээ “Монголын тамирчдын баяр”-ын өдрийн чинь сэтгэлийн мэндчилгээг Монголын №1 хөтөч www.DORGIO.mn сайтын эрхэм хамт олноос дэвшүүлж байна.

Хүн төрөлхтний гайхамшигт нээлт Олимпийн наадмаас олон арван медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг спортын олон төрөлд мандуулан дуурсгасан Монголын тамирчид өнөөдөр 56 дахь жилдээ ийнхүү баяраа тэмдэглэж байгаа юм.

Өнөөдөр тохиож буй тамирчдын баярын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ өглөөний10:00 цагт төв талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн бөгөөд уг ажиллагаанд ССАЖЯ-ны сайт хадагтай Ц.Оюунгэрэл тэргүүтэй албаны төлөөлөгчид, Монголын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд оролцсон юм.

Ийнхүү Монгол хэмээх нэрийг дэлхийн дэвжээнээ дуурсгасан,дуурсгасаар яваа, дуурсгах эрхэм тамирчиддаа нийт уншигчдынхаа болоод монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргье.

Монгол улсад “Биеийн тамир, спортын тухай хууль, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай төрөөс баримтлах бодлого, цогц хөтөлбөрййг хэрэгжүүлэх ажпын хүрээнд “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолыг 2009 онд Засгийн газраас батлан гаргасан билээ. Энэхүү тогтоол нь салбар тус бүрийн, байгууллага тус бүрд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшил болгон спортыг бүх нийтийн хүртээл болгох зорилготой билээ.

Энэхүү тогтоолыг салбарын байгууллага тус бүрд хэрэгжүүлэн нийтийн биеийн тамир, спортыг байгууллага хамт олныхоо дүр төрх, хэвшил болгож чадсан байгууллага, идэвх санаачлагатай ажилласан албан тушаалтнуудыг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулдаг юм. 2012 оны ажлаар дараах яамд шалгарсан байна.

1-р байранд: ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ,
2-р байранд. ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ,
3-р байранд:САНГИЙН ЯАМ шалгарчээ.