​Би та бүгдээс найзийгаа болоод би одоо яавал дээр вэ гэж зөвөлгөө авах гэсэн юм. Манай найз бүсгүй 30 гаран настай бид 2 багадаа нэг байранд байдаг байсан.

3 жилийн өмнө таараад тэрнээс хойш байнга холбоотой байх болсон. Өөрөөсөө арван хэдэн насаар ах хүнтэй уулзаж учирдаг байсан. Өөрөө урьд нь хүнтэй сууж байгаагүй ганц бие эмэгтэй байдаг. Миний мэдэхээр 4 сараас зан ааш нь өөрчлөгдөөд их хурц ширүүн муухай ааштай болсон. 20-д хоногийн өмнөөс бүр ухаан нь орж гараад гэрээсээ явсан гэрийхэн нь ч арга нь барагдаад тоохоо больсон юм шиг байгаам. Юм л бол манайд ирэхээр нь эхэндээ чадлаараа туслаал гэртээ байлгана өвчин нь хөдлөхөөрөө найз залуугаа нэхээл уурлаал харааж загнаал гараад явна тэгээд 1, 2 хоногийн дараа өлсөж цангасан ядарсан амьтан орж ирээл дахиал ус цасанд оруулал унтуулж амраагаал хувцас хунарыг нь сольж өгөөд явуулна. Нөгөө найз залуу нь болохоор галзуурсан гэдгийг нь мэдээд эхэндээ тусалдаг байснаа одоо бүр сураггүй болсон. Тэрнийхээ орцонд 1, 2 хоног хүлэгээд ирэхгүй болохоор манайд ирдэг юм шиг байгаам ирэхээрээ цонхоор нисэж үхнэ гээд эсвэл намайг хүүхдүүддээ аваад зайл гээд бүр орон гэрийг минь сүйтгээд, би бүр аргаа бараад аавындаа хүүхдүүддээ аваад очихоор араас хайгаад ирэх юм. Хаалгаа тайлахгүй байхаар гаднаас том охиныг маань дагаал ороод ирнэ бараг сүүлдээ би галзуурахнээ манай нөхөр хөдөө удаан хугацаагаар ажилладаг, би 3 хүүхэдтэйгээ байдын. Нөхөртөө ч уг нь хэлсэн л дээ найзийгаа галзуурсан удмын юм байсан байна гэж. Гэхдээ байнга ирж хэл ам хэрүүл шуугиан тарьдаг гэж хэлэлтэй биш орцныхоо айлуудаас санаа зовоод байх юм. Хүмүүс бодохдоо согтуу хүүхэн байна гэж боддог юм шиг байгаам. Би ямар наадах чинь галзуу хүн байгаамаа манай найз гэлтэй биш. Манай гэр бүл бүхэлдээ айдастай байнаа хаалга хүн тогшихоор л бүгд айгаал манай 2 настай хүү хүртэл яанаа яанаа гээд гүйгээд байгаам даа. Би ер нь яах ёстой юм болоо?