Поп дива, МУСТА дуучин С.Наран роп попын эмэгтэй дуучидаас  хүчирхэг басс хоолойгоороо эрхгүй ялгардаг нэгэн. Тэрбээр дэлхийн олон оронд дуу хоолойгоо таниулж чадсан бөгөөд Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан анхны дуучин гэдгээрээ онцлогтой.

 Тэрбээр хятадын олон ангит киноны дууг дуулж, шуугиан тарьж байсан удаатай. Түүний хоолойн цар хүрээг магтаж өөр хоорондоо ярилцах хүмүүс элбэг.

                    Дуучин С.Нарангийн хобби нүдний шил цуглуулах бөгөөд түүнд тавь шил бий гэнэ. Тэрбээр хаа ч явсан чамин ганган шилээр гангарч харагддаг. Тиймдээ тоглолтоор гадаад дотоодод явахдаа шил худалдаж авахыг хичээдэг гэнэ. Түүний шилний цуглуулгад  үнэ бүхий ховор, содон шил цөөнгүй бий.  Нүдний шилний ард нуугдах дуртай дуучин маань ховор нандин шилээр гангарах дуртай тухайгаа онцолсон байдаг.

                    Тэрбээр нэгэн тоглолтын үеэр сэтгэл нь ихэд хөдөлж  зүүж байсан шилээ фенүүдрүүгээ шидэж байсан шуугиан тарьж байсан удаатай.