МУСТА жүжигчин Т.Бархүү СУИС-ийн жүжигчиний ангийг төгсөөд, “Х ТҮЦ” продакшины “Сэргээш-3”-т оролцон тоглосноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй.

Гэхдээ түүний уран бүтээл зөвхөн хошин урлагаар хязгаарлагдаагүй юм. “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд амжилттай тоглож чадварлаг жүжигчин болохоо харуулсан. Түүнчлэн Т.Бархүү “Худалч залуу” киноны туслах найруулагчаар ажилласан бөгөөд киноныхоо дууг өөрөө дуулсан байдаг. Тэрбээр жүжигчин мэргэжлийг сонгосон ч багаасаа дуулах сонирхолтой байсан бөгөөд түүнээ орхилгүй одоогоор өөрийн гэсэн арав гаран дуутай болжээ. Тэрбээр МУГЖ жүжигчин И.Одончимэгтэй ханилан Б.Сүндари хэмээх хөөрхөн охинтой болсон. 

Хамгийн сүлд тус хамтлагийнхан Тайваний алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг монголын тайзнаа анх удаа амилуулсан билээ. Жүжгийн гол дүрд МУГЖ И.Одончимэг жүжигчин. Т.Бархүү, Н.Ялалт нар тоглосон юм.  Тус жүжгийн Жиганы дүрийг амилуулсан  Т.Бархүү тус  дүрээрээ МУСТА хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.