Өвөрмөц хоолойгоороо олны танил болсон дуучин Цэлмүүн айл гэрийн эзэгтэй болж, хөөрхөн хүүтэй болсноос хойш төдийлөн шинэ уран бүтээл гаргаагүй билээ.

Залуу уран бүтээлч хэдий ч нэг хэсэг бага үгүй олон бүтээл гаргаснаас гадна уран сайхны кинонд хүртэл тоглон уран бүтээлийн олз омог арвин байсан тэрээр дахин уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Дуучин бүсгүй энэ удаад Viva Life дуугаа клипжүүлсэн бөгөөд Рокит Бэйтэй хамтран энэ дуугаа дуулсан байна. Дууны клип албан ёсоор цацагдсан бөгөөд танилцуулга болох теазерээ өнөөдрөөс эхлэн цахим сайтуудаар цацаж эхэлжээ. 
Харин бүрэн хэмжээний клипээ тун удахгүй үзэгч олны хүртээл болгох юм.