Монгол оронд минь үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хүн бүр үндэсний урлаг, аугаа их түүх соёл, ёс заншилаараа бахархан омогших  нь гайхалтай. Эдгээр гайхалтай өдрүүдийн үргэлжлэл болсон 07 сарын 14-нд дэлхийн сонгодог урлагийн ноён оргил манай эх оронд заларсан нь мөн гайхалтай. Тэрээр дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж буй “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг энэ сарын 14-нд "UB Palace"-ын их танхимд ганцхан удаа тоглох юм.

   Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцож байгаа гэнэ. “Ромео Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд  өмнө нь 100 ам доллараар тоглогдсон бол энэ удаад 50 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглохоор болжээ.

Ийнхүү Монгол түмнийгээ дэлхийн сонгодог урлагийг үдэшт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 photo RampJ_1_zps6ea647d4.jpg  photo 2013-05-03215654_zps560fe3a3.jpg  photo RampJ_2_zps276c6a48.jpg  photo RampJ_3_zpsc7ab094f.jpg  photo RampJ_4_zps37a88071.jpg  photo RampJ_5_zps022a7b14.jpg  photo RampJ_6_zpse0e6a7da.jpg
Та бүхэн сайхан наадаарай...