​Би 31 настай өдийг хүртэл зөндөө л зовлон бэрхшээлийг туулж амьдарч байна даа. Ганц охинтой эр хүнд итгэх итгэлээ алдаж ганцаараа л зүтгэж явна даа.

Ганцаардаж хүнийг хайрлаж хүнд хайрлуулахыг хүсдэг ч минь итгэлийг олж надад хайрлуулах залуу таарсангшй. Гэвч би эхнэртэй хүнд хайртай болчлоо. Тэр маань амьдралын төлөө зүтгэдэг тусархуу байдаг л энгийн залуу. Надтай учрахааса өмнө эхнэртэйгээ их асуудалтай тусдаа байсан юм л даа. 2 хүүхэдтэй хүүхдүүддээ хайртай. Эхнэр нь тэрнийг мөнгөний машин шиг л үздэг байнга л мөнгө нэхэж харааж зүхэж байдаг их дарамттай байсан тусдаа байхдаа. Эр хүн гэж битүү хатуу болохоор хүнд юм ярихгүй нэг хэсэг архи уусан уух болгонд нь л араас нь гүйж асарч сэтгэлээр дэмжиж туслахыг чадлаараа л хичээдэг байлаа. Хол байхаараа надруу байнга утасдаж уусан үедээ хайраа ир л дээ ирээч дээ гээд л уйлдаг бид үргэлж сэтгэл зүрхээрэ хамт байдаг байсан. Тэр болгонд л эхнэрэс нь хараал зүхэл мөнгө нэхсэн мсж дуудлага ирдэг байсн. Хүүхдэдээ хайртай болохоор нь буцаад нийл дээ гээд явуулсан тэр маань ч явсан эхнэр дээрээ очсон. Гэвч сэтгэл минь тэрнийгээ тавьж явуулж чададгүй ээ байнга бодож яаж яваа бол өвдөж байгаа болуу сайн байгаа болуу гэж байнга санаа зовдог боллоо. Тэр маань эхнэр лүүгээ яваад хөдөө байдаг юм л даа. Саяхан ирээд явсан уулзаад яахуу хайраа, хүүхдүүдээ хаяж болохгүй, чамаасаа салмааргүй байна гэж гэж л явсан, би ч яв даа гээл явуулсан ч надад их хэцүү байна. Хүүхдээ бодоод хайргүй хүнтэйгээ амьдраад хэцүү л байгаа ч тэр мань тэвчих л байх л даа. Түүнийгээ өрөвдөөд байх юм. Та бүхэн ч хүний хүнээр яахын сал л гэх байх л даа гэвч би ч гэсэн хүнд хайрлуулж түүнийхээ энгэрт эрхэлмээр л байна шүү дээ. Аав ээжээсэ хагацаж зовж шаналж явахад минь дэргэд хэн ч байгаагүй өдий хүртэл нуугдаж уйлж худлаа инээж сайн мууг зөндөө л үзлээ. Би ч гэсэн жаргаж үзмээр л байна шүү дээ… Яг л минь аав шиг нөмөртэй сайхан түүнийгээ алдмааргүй байна. Зовж зүдрэхэд нь үргэлж хамт байчаад, миний хайрыг мөнгөний машин л гэж хардаг тэр хүнд өгмөөргүй байна…