Өвөрмөц хоолойгоороо олны танил болсон дуучин Цэлмүүн айл гэрийн эзэгтэй болж, хөөрхөн хүүтэй болсноос хойш төдийлөн шинэ уран бүтээл гаргаагүй билээ.

Залуу уран бүтээлч хэдий ч нэг хэсэг бага үгүй олон бүтээл гаргаснаас гадна уран сайхны кинонд хүртэл тоглон уран бүтээлийн олз омог арвин байсан тэрээр дахин уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Дуучин бүсгүй энэ удаад Viva Life дуугаа клипжүүлсэн бөгөөд Рокит Бэйтэй хамтран энэ дуугаа дуулжээ.

Дууны клип цахим сайтуудаар албан ёсоор цацагдаж эхэлжээ.